Нүүр хуудасМэдээШалган нэвтрүүлэх товчоон дээр авах асуумжид үнэн бодит хариулт өгөхийг иргэдэд санууллаа

Шалган нэвтрүүлэх товчоон дээр авах асуумжид үнэн бодит хариулт өгөхийг иргэдэд санууллаа

Маргааш буюу 3 сарын 3-ны өглөө хотруу орох замыг нээх гэж байгаатай холбоотойгоор шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс цахимаар асуумж авах ажээ. Тиймээс иргэдийн зүгээс үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэйг албаныхан сануулж байв. Ингэснээр өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Дэлхийн 80 гаруй оронд туршигдсан энэ судалгааны аргыг Монгол улсад хэрэглэж байна.Уг судалгааг хамгийн сүүлд 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирусийн үед ашиглаж байсан. Тухайн үед маш сайн үр дүн өгч байлаа.  Шинэ төрлийн халдвар илэрсэн тохиолдолд халдвар тээгчийн харилцсан иргэдийг түргэн шуурхай илрүүлэх зорилготой энэхүү асуумжын судалгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ард иргэд та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж, үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй. Энэ бүх ажил бол иргэдийн эрүүл мэндийг  хамгаалахын төлөө хийж буй зүйл юм шүү” гэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН