14.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 23:54:28
Нүүр хуудасМэдээШар өвсний түймрээс сэргийлье

Шар өвсний түймрээс сэргийлье

Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хүрээнд  СХД-ийн ногоон бүсийн ойн эргүүлээр хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

СХД-ийн хэмжээнд одоогийн байдлаар шар өвсний 4 дуудлага иржээ. Ард иргэд  хашаа хороогоо цэвэрлэх гээд шар өвсөө шатааж байгаагаас гал алдах эрсдэл үүсдэг байна. Шар өвсөө шатаах шаардлагагүй зөвхөн хогонд ачуулах хэрэгтэй. Гал алдсанаар өөрийн болон бусдын эд хөрөнгөнд аюул учруулах тохиолдол илэрч байгааг СХД-ийн ОБХ-ийн Гал түймрийн ахлах байцаагч хошууч н.Ариунболд анхаарууллаа. Энэ тохиолдолд зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулна гэдгийг анхаарах хэрэгтэй юм.  

Зөрчлийн тухай хуулийн  5.14.4.1 дэх заалтад иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлаа хангах үүргээ биелүүлээгүй гэсэн заалт байдаг. Энэ нь иргэнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр мөн дээрээс нь гарсан хохирол нөхөн төлбөрийг барагдуулна гэж заасан. Тэгэхээр ард иргэд өнжмөл шар өвсийг шатаахгүй байх хэрэгтэй.

2019 онд СХД-ийн хэмжээнд 679 түймэр бүртгэгдсэнээс 19 нь шар өвсний түймэр байсан. 2020 он гарснаас хойш тус дүүргийн хэмжээнд 84 түймрийн дуудлага ирснээс дөрөв нь шар өвсний түймэр бүртгэгджээ.

Мөн ард иргэд бага насны  хүүхдүүдээ гэртээ хараа хяналтгүй орхихгүй байх, зуухныхаа аюулгүй байдлыг хангаж гэмтэлтэй зуух хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнийг нийслэлээс удаа дараа анхааруулж байгаа. Ирэх өвөл нийслэлийн иргэдийг сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд заавал стандартын зуухтай болгох ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн.

Мөн СХД-ийн хэмжээнд коронавирусийн эсрэг Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу амралтын өдрүүдэд  дүүргийн ногоон бүсээр амралт зугаалгаар яваа иргэдийг тараах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх  ажил явагдаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН