14.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 06:13:00
Нүүр хуудасМэдээШатаж байсан гэрээс 5 хүүхдийн амийг аварчээ

Шатаж байсан гэрээс 5 хүүхдийн амийг аварчээ

Ахуйн гал түймрээс 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 35 минут ажиллан түймрийг унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Галаас 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охиныг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН