-8 C
Ulaanbaatar
Лха, 03 3 сар 2021 23:04:15
Нүүр хуудас Мэдээ Шахмал түлш хэрэглэж угаартсан 57 гомдолд хэрэгт бүртгэлт нээжээ

Шахмал түлш хэрэглэж угаартсан 57 гомдолд хэрэгт бүртгэлт нээжээ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх нийт 57 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг прокурорын хяналтанд явуулж байна. 

Прокурорын байгууллагаас 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр “иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хүн угаартсан, нас барсан шалтгааныг тогтоох, цаашид гарах аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах” талаар албан бичиг хүргүүлсэн байна.

      ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН