Хэд хоногийн өмнө цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшийг 40 цэгт борлуулж байсан бол өнөөдрөөс 83 цэг нэмж 123 цэгт худалдаалж эхэлжээ. Маргааш буюу 10 дугаар сарын 1-ээс эхлэн борлуулалтын цэгийн тоог өсгөж нийт 600 цэгээр худалдаалагдах юм.
Нийт 600 борлуулалтын цэг ажилласнаар 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 33 агуулахад 60 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцлөсөн гэж албаныхан мэдээлсэн. Цаашид түүхий нүүрс тээвэрлэлтэд хяналт тавьж, шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагч 24 цагаар хянаж ажиллахаар болжээ.