Нүүр хуудасМэдээШинжилгээнийхээ хариугаа авалгүй Завхан явсан иргэний хариу эерэг гарчээ

Шинжилгээнийхээ хариугаа авалгүй Завхан явсан иргэний хариу эерэг гарчээ

Улаанбаатар хотоос орон нутгийн иргэд хот хооронд хөдөлгөөн хийж байгаатай холбогдуулан цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдол бүртгэгдлээ.

Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэлрүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.

Мөн Сар шинийн баярын өдрүүд тохиож буй эдгээр өдрүүдэд иргэн та цахимаар золголт хийж, шагнал урамшууллын баярт мөчөө хуваалцах гэх мэт олноор бөөгнөрөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хөл хорионы дэглэмээ чанд сахих үүрэгтэй.

Шаардлагатай тохиолдолд аймгийн хэмжээнд ТЭГ зогсолт хийх хүртэлх эрсдэл үүсэх магадлалтай тул иргэн бүр өндөр хариуцлагатай байж, хэрэв та голомтын бүсээс ирсэн бол 14 хоногийн гэрийн дэглэмээ хатуу баримтлахыг дахин сануулж байна.

ИРГЭН БҮРИЙН ХАРИУЦЛАГА, ВАКЦИНААС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН