7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:06:37
Нүүр хуудасМэдээШинэчилсэн 50, 20,000-тын мөнгөн дэвсгэртийг энэ сарын 10-наас гүйлгээнд оруулна

Шинэчилсэн 50, 20,000-тын мөнгөн дэвсгэртийг энэ сарын 10-наас гүйлгээнд оруулна

Монголбанкнаас шинэчлэн сайжруулсан 50 болон 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргаж эхэлхээр боллоо.

Тодруулбал, нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20,000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар болсон байна.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой хослуулснаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН