16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:05:03
Нүүр хуудасМэдээШинэчлэгддэггүй төрийн үйлчилгээ-Тээврийн цагдаагийн цахим машин

Шинэчлэгддэггүй төрийн үйлчилгээ-Тээврийн цагдаагийн цахим машин

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжих нь иргэдэд учруулдаг хүндрэл чирэгдлийг арилгах зорилготой баймаар. Гэтэл цахим хэлбэрт шилжсэн гэсэн хэрнээ хуучин арга хэлбэрээр явсан хэвээр байсаар байна. Тухайлвал тээврийн цагдаагийн 400 алба хаагчид цахим төхөөрөмжийг тараагаад нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тухайн үедээ ард иргэдийн татварын 1,8 тэрбум төгрөгийг энэхүү сүлжээний холболттой цахим төхөөрөмжинд зарцуулж иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг боллоо хэмээн мэдэгдсэн. Уг нь бол жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, жолоодох эрх жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм. Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгодог байдал хэвээр байгаа нь жолооч нарыг хамгийн ихээр бухимдуулдаг.

Энэ бол зориуд нугалаа гаргаж, иргэдийнхээ халаасыг суйлж байгаа үйлдэл хэмээн эсэргүүцэх хүмүүс олон. Жирийн иргэдэд үр дүнгээ өгдөггүй энэ мэт төрийн үйлчилгээний шинэчлэл дэвшил хий дэмий улсын мөнгийг үрсэн ажил болоод дуусдаг болсон мэт.

  • Тэгвэл замын хөдөлгөөнд оролцогч жолооч та ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр хэрхэн торгуулах талаарх товч мэдээллийг хүргэж байна.
  • Согтуугаар анх удаа жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгоно
  • Жолоогоо согтуу хүнд шилжүүлбэл 96 мянган төгрөгөөр торгоно
  • Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар торгоно
  • Жолооны үнэмлэхгүй жолоо баривал 48 мянгаар торгоно
  • Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно
  • Хуурамч дугаар ашигласан хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно
  • Жолооч, зорчигч бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгөөр торгоно
  • Утсаар яривал 9000 төгрөгийн торгуультай
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр торгоно
  • Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно
  • Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно
  • Урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгоно
  • Хэт удаан явбал 19 мянган төгрөгөөр торгоно
  • Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна
  • Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно
  • Замын тэмдэглэгээ зөрчиж эргэсэн бол 48 мянган төгрөгөөр тус тус торгох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН