Нүүр хуудасМэдээШинэчлэгдсэн НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд болно

Шинэчлэгдсэн НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд болно

НӨАТ-ын сугалааны шууд тохирол аравдугаар сарын 12-ны Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар болсныг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохирлыг 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаар явуулна гэдгийг сануулж байв.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг

4 орон таарвал 60,000 төгрөг

5 орон таарвал 100,000 төгрөг

6 орон таарвал 500,000 төгрөг

7 орон таарвал 5,000,000 төгрөг

8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний Сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болжээ. Ингэхийн тулд “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН