Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 92 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 60 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 15 аймагт халдвар бүртгэгдээгүй бол бусад аймгуудад 1-16 тохиолдол батлагджээ. Өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.
Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй гээд нийт 928 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3,345 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн ес нь нэн хүнд, 97 нь хүнд, 604 хүн хүндэвтэр оноштой байна.
