Нүүр хуудасМэдээ“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хоршоологчид Өвөрмонголын мал аж ахуй, хөнгөн үйлдвэртэй танилцлаа

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хоршоологчид Өвөрмонголын мал аж ахуй, хөнгөн үйлдвэртэй танилцлаа

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургууль, Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албанаас хамтран мал аж ахуйн чиглэлийн богино хугацааны сургалтыг Шилийн гол аймгийн Шилийн хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд зохион байгууллаа.

Богино хугацааны сургалтын зорилго нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа хоршоо, төрийн бус байгууллагын төлөөллийг мал аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэл дээр харилцан туршлага солилцоход чиглэсэн юм.

Сургалтад Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Зээлийн батлан даалтын сан,  Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Булган, Орхон, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь зэрэг 17 аймгийн 40 хоршооны дарга, гишүүдийн төлөөлөл оролцож, сүү цагаан идээ, өрөм боловсруулах болон махны үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН