Нүүр хуудасМэдээШонхор шувууны тоо толгойг өсгөх зорилгоор 5000 ширхэг хиймэл үүр байгуулжээ

Шонхор шувууны тоо толгойг өсгөх зорилгоор 5000 ширхэг хиймэл үүр байгуулжээ

Идлэг шонхор шувууны тоо толгойг өсгөх зорилгоор БОАЖЯ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд Шонхор шувууны 5000 ширхэг хиймэл үүр байгуулж, үүнд жилд 1000-2000 ангаахай бойжиж байгааг мэргэжлийн хүн хэлжээ.
Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар гаргахдаа орон нутгийн төсөвт экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу улсын төсөвт тодорхой хэмжээний хураамжийг 1 идлэг шонхороос төвлөрүүлдэг. Засгийн газар 2019 онд тогтоол гаргаж, идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаадад гаргахыг дахин 5 жилээр сунгасан юм. 

Эх сурвалж: БОАЖЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН