Нүүр хуудасМэдээШҮҮХ: АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай...

ШҮҮХ: АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай Жесси Танненбумыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хуульчдын холбооны Ази, Номхон далайн бүс хариуцсан хөтөлбөрийн захирал хатагтай Жесси Танненбумыг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга, АНУ-ын Хуульчдын холбооны Хуулийн гадаад зөвлөх Х.Наранбулаг нар оролцлоо.

АНУ-ын Хуульчдын холбооны “Эрх зүйт ёс санаачилга” байгууллага нь Монгол Улсад шүүхийн хараат бус, ил тод байдал, үр ашиг, хариуцлагыг дэмжих хөтөлбөрийг боловсруулан АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд дэмжиж хамтран ажиллах боломжтой эсэх талаар санал солилцохоор ирсэн тухайгаа танилцууллаа.

УДШ-ийн Тамгын газар шүүхийн ил тод байдлыг хангах, шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэхэд олон улсын туршлага судлах, ялангуяа хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шүүхийн шийдвэрийн бүтэцлэгдсэн мэдээллийн бааз, их өгөгдлийн сан бүрдүүлэх, улмаар хиймэл оюун ухааныг ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах стандарт нутагшуулах талаар холбогдох аргачлал, заавар, гарын авлага боловсруулахад техник туслалцаа авах, хамтран ажиллах боломжтой тухай саналаа илэрхийлэв.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг тус хүрээлэн академи болон өргөжиж буйтай холбоотой шүүгчийн сургалтын баазыг бэхжүүлэхээс гадна шүүгч болох гэж байгаа хуульчдыг бэлтгэх, бүх төрлийн судалгааг хөгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтой бөгөөд бусад төсөл, хөтөлбөртэй хүрээг давхцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй талаар саналаа хэллээ. Мөн төслийн хүрээнд шийдвэрлэж болох бусад асуудлууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, хэрэгцээ шаардлагын тухай санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН