Нүүр хуудасМэдээШ.Адьшаа: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөнд байгаа иргэн бүрт 30 сая төгрөг өгөх хэрэгтэй

Ш.Адьшаа: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөнд байгаа иргэн бүрт 30 сая төгрөг өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хилийн нөлөөллийн бүс дэх орон нутгийн иргэн тус бүрд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн төслийг өргөн барьжээ.

Ш.Адьшаа: “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэвийн үргэлжлүүлэх нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ хэмээн үздэг тул дэмжиж ажилладаг. Тус УЦС-ын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдтэй холбоотой олон асуудал сүүлийн нэг жилийн хугацаанд олны анхаарлын төвд байлаа. Энэхүү төслийг бид үргэлжлүүлэн явуулах ёстой ч юуны өмнө тэнд амьдарч буй иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг Монголын төр шийдвэрлэж байж дараагийн шатны асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. 

Энэхүү 30 сая төгрөгийг улсын төсвөөс олгох боломжгүй. Иймд нөхөх олговрыг улсын төсвөөс бус төслийн санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөнөөс гаргуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтыг барихын тулд зээлийн хэлэлцээрээр 288 сая ам.доллар авсан. Үүний 261 сая ам.доллараар усан цахилгаан станцыг барьж, үлдсэн 17 сая ам.доллар үлдсэн. Тэндээс санхүүжилтийг гаргах боломжтой” гэж мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН