Нүүр хуудасМэдээЭверестэд сураггүй болсон монголын уулчдыг шуурхай баг эрэн хайж байна

Эверестэд сураггүй болсон монголын уулчдыг шуурхай баг эрэн хайж байна

Сураггүй алга болсон уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар уулын бэлд байх үндсэн отго дээр үйлчилгээ авсан. Шерпа буюу туслах уулчин аваагүй, бие даан авиралт хийхээр хөдөлсөн гэдгийг Эверестийн аялал зохион байгуулдаг “8К Expeditions” компанийн захирал мэдэгдлээ. Тэдний авиралт хоёр хоногийн өмнө буюу 5 сарын 12 ны өдөр эхэлжээ. Энэ өдрийн оройн 19.30 цагт уулчидтай холбоо барихад 8 мянган метрийн өндөрт гарсан гэж мэдэгдсэн байна. Үүнээс цааш холбоо тасарч уулчид сураггүй болсон гэж экспедицийн зохион байгуулагчид хэллээ. Алга болсон уулчдыг эрэн хайхаар хоёр шерпа томилогдож замдаа гарсан байна.

Эх сурвалж: “Everest Today” гэжэээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН