-26 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 08:27:43
Нүүр хуудас Мэдээ Эдийн засаг энэ оны эхний 9 сарын байдлаар 6.3 хувиар өсчээ

Эдийн засаг энэ оны эхний 9 сарын байдлаар 6.3 хувиар өсчээ

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өсчээ. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9%) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

ДНБ, оны үнээр 2019 оны эхний есөн сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 (15.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны гуравдугаар улиралд хоёрдугаар улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (16.5%) их наяд төгрөгөөр өсчээ.

Үүнээс гадна улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.8 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 545.4 тэрбум төгрөгийн ашигтай гаржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН