16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 08:58:17
Нүүр хуудасМэдээЭЕШ өгөх сурагчдад үнэгүй сэтгэлзүйн зөвлөгөө өгнө

ЭЕШ өгөх сурагчдад үнэгүй сэтгэлзүйн зөвлөгөө өгнө

Боловсролын үнэлгээний төвөөс ковидын үед ЭЕШ-т өгөх гэж байгаа сурагчдад зориулсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.

Сурагчид мэргэжлийн сэтгэл зүйчтэй чатаар харилцаж шалгалтын айдас, санаа зовинолоо даван туулахад тань тусламж дэмжлэг, чиглүүлгийг авах боломжтой аж.

Ямар үед холбогдож болох вэ? 
• ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол…
• Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол…
• Шалгалтад бэлтгэхдээ хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол…
• Асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэцүү санагдаж байгаа бүх сурагчдад нээлттэй аж.

“Боловсролын үнэлгээний төв фэйсбүүк пэйж хуудас  Чат хэсэг Сэтгэл зүйчтэй холбогдох “ гэсэн хэсгээр зөвлөгөө авах юм.

Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН