Нүүр хуудасМэдээЭкспорт өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар буурчээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар буурчээ

Монгол Улс 2020 оны эхний 5 сард нийт 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.0 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.0 тэрбум америк доллар, импорт 2.0 тэрбум америк доллар боллоо.
 Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 (28.3%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 (38.5%) тэрбум америк доллароор, импорт 322.6 (13.9%) сая америк доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны 5 дугаар сард экспорт 632.7 сая америк долларт, импорт 406.1 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 294.9 сая америк доллараар өсөж, импорт 18.7 сая америк доллараар буурчээ.
 

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 5 сард 948.3 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 934.5 сая америк доллароор буурч, 13.9 сая америк долларын ашигтай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН