Гаалийн ерөнхий газраас электрон тамхины хяналтын талаар мэдээлэл өглөө.
ГЕГ-ийн хуулийн хэлтсийн ахлах байцаагч Н.Тамир” Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байхгүй. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмж хүргүүлсэн. Улсын хилээр нэвтэрч буй электрон тамхитай холбоотой гаалийн бүрдүүлэлтийг хийж байгаа. Тамхины хяналтын тухай хуулийн төслийн боловсруулж буй. Бид тус хуулийн төсөл дээр санал гаргаж оролцож байна. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол илүү их хоруу чанар ихтэй учраас илүү их татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх санал өгсөн. Хориглосон зохицуулалт одоогоор байхгүй учраас импортын албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байгаа. Ийнхүү татвар нь төлөгдөөд мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдаад орж ирж буй. Электрон тамхийг цэнэглээд хэрэглэдэг. Цэнэглэдэг зүйлээс нь жилдээ 1.3 сая ширхэг орж ирдэг” гэлээ.