Нүүр хуудасМэдээЭлсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Өнөөдөр түүхийн хичээлээр эхэлж буй ЭЕШ энэ сарын 18-ыг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15 783 сурагч шалгалт өгөх юм байна. Харин Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс 34 117 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Тэдний 54 хувь буюу 18 334 нь орон нутагт, 46 хувь буюу 15 783 нь Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 12 дугаар ангийг суралцан төгсчээ. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчид нэмэгдсэнээр 40 мянга орчим залуус ЭЕШ өгөхөөр болжээ.

Шалгалтын хуваарь.

Зургаадугаар сарын 15-нд: 

  • 10.00 цагт Түүх
  • 14.00-15.20 цагт Англи хэл

Зургадугаар сарын 16-нд: 

  • 10.00-11.40 цагт хими
  • 13.00-14.20 цагт Газар зүй
  • 16.30-17.50 цагт Нийгэм судлал

Зургадугаар сарын 17-нд: 

  • 10.00-11.20 цагт Биологи
  • 14.00-15.40 цагт Математик

Зургадугаар сарын 18-нд: 

  • 10.00-11.40 цагт Физик
  • 13.00-14.20 цагт Орос хэл
  • 16.00-17.20 цагт Монгол хэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН