Нүүр хуудасМэдээЭМДЕГ: Мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр 98%-тай үнэлэгдэж, ТОП-10 байгууллагын 1-рт эрэмбэлэгдлээ

ЭМДЕГ: Мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр 98%-тай үнэлэгдэж, ТОП-10 байгууллагын 1-рт эрэмбэлэгдлээ

ЦХХХЯ-наас “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж ажиллаж байгаад жил бүр үнэлгээ хийдэг.

Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр улиралд нийслэл болон орон нутгийн 600 гаруй төрийн байгууллагуудыг нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд манай байгууллага 98 хувьтай үнэлэгдэж, ТОП-10 байгууллагын 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, ЭМДҮЗ-ийн тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаал, шийдвэр, ЭМД-ын сангын орлого, зарлага, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт зэрэг хуульд заасан 100 гаруй төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байршуулж, даатгуулагч иргэн, Эрүүл мэндийн байгууллагуудыг тогтмол шуурхай мэдээллээр ханган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН