17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 13:13:01
Нүүр хуудас Мэдээ ЭМДЕГ: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг өнөөдрөөс төлөхгүй

ЭМДЕГ: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг өнөөдрөөс төлөхгүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний талаар мэдээлэл өгч байна. 

ЭМДЕГ-ын 1800-1363 утсаар ирсэн иргэдийн асуултад хариулж байна. 

ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батчимэг: 
Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлөхгүй болж байгаа юм.  Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан. Нөгөөтэйгүүр төр шимтгэлийг нь даахаар болсон учир группт байдаг, ахмад настан, хоригдол, хүүхдээ асарч байгаа хүн гээд зорилтот бүлгүүд чөлөөлөгдөж, ор хоногийн мөнгө төлөхгүй болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН