Нүүр хуудасМэдээЭмнэлгийн ажилчид халдвар авч хүний нөөцийн хомсдол үүссээр байна

Эмнэлгийн ажилчид халдвар авч хүний нөөцийн хомсдол үүссээр байна

Сургууль, цэцэрлэгийн орчинд халдварын тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдэх хандлагатай хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ерөнхий боловсролын 194 сургуульд 1000 гаруй тохиолдол, 141 цэцэрлэгт 171, 31 их дээд сургуульд 470 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн. Олон сургууль, цэцэрлэг цахимд шилжсэн бол оюутны байр дотооддоо хөл хорио тогтоон оюутнуудаа байрнаас нь гаргахгүй хэмжээнд хүрч байна.  Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн байгаа ч 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэтэл нийслэлд яаралтай хэвтэх шаардлагатай 200 гаруй иргэн хүлээгдэж байгаа бол зайлшгүй хэвтэх шаардлагатай 800 орчим хүн байна.

Өвчлөл энгийн иргэд төдийгүй эмч эмнэлгийн ажилчдад хүндээр тусч байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ихээр өвчилж байгаа нь үнэн бөгөөд хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН