Нүүр хуудасМэдээЭмч ажилчдад урамшуулал олгож цалинг 15-20 хувиар нэмэгдүүлж байна

Эмч ажилчдад урамшуулал олгож цалинг 15-20 хувиар нэмэгдүүлж байна

Засгийн газраас 2022 оны I улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар танилцуулсан жишээг дурьдлаа.  

Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчдадаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчдадаа 500 мянган төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаараа мэдээллээ.  

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн. Амгалан төрөх газар 2022 оны долоодугаар сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН