Нүүр хуудасМэдээЭМЯ: Булган аймаг “ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг эхлүүллээ

ЭМЯ: Булган аймаг “ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг эхлүүллээ

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээг Булган аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Уг арга хэмжээний хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуульд “Шүд угаах цаг” гарган, хүүхдүүдийг шүдээ зөв угааж, арчлах дадалд хэвшүүлэн, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутагт сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Булган аймагт 2021 оноос эхлүүлсэн үзлэг, шинжилгээ буюу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээнд 17 хүртэлх насны 25,029 хүүхдийг хамруулахад 90 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн.
Иймд “Эрүүл шүд” арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллага бус сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнуудын хамтын ажиллагаа чухал юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН