Нүүр хуудасМэдээЭМЯ: Дельта вирусын том давлагаа үүссэн, 9 сард халдварын тоо 3500 давна

ЭМЯ: Дельта вирусын том давлагаа үүссэн, 9 сард халдварын тоо 3500 давна

Ковид-19 халдварын 5 төрлийн мутаци байна. Үүнээс хамгийн хоруу чанартай хурдан хугацаанд тархдаг, өвчилсөн тохиолдолд хүндрэх магадлал хамгийн өндөр нь дельта мутаци юм. Тэгвэл манай улсад дельта мутацийн томоохон давалгаа үүссэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Энэ давалгаа 9-р сарын 20-25-ны үед оргил үедээ хүрэх тооцоог эрдэмтэд гаргасан байна. Халдварын оргил үед өдөрт бүртгэгдэх тохиолдол 2500-3500-д хүрнэ гэж үзжээ.

Өнгөрсөн 3 болон 6-р саруудад ковид-19 халдварын томоохон давалгаа үүсч өдөрт бүртгэгдэх тохиолдол 2500-д хүрч хоногт 20 орчим иргэнээ алдаж байсан. Уг нь бол 7-р сард халдварын тархалт буурч нөхцөл байдал сайжирч байсан ч дэлхий нийтэд хүчтэй давлагаалж байгаа дельта хувилбар манай улсад ч эрчимтэй тархаж эхэллээ.

8-р сарын нэгнээс эхлээд халдварын тархалт тогтмол өсөлттэй явсаар сүүлийн өдрүүдэд тогтмол 2000 давж байна. Тэгвэл ирэх сарын дунд үеэс дельта вирусийн давалгаа оргил үедээ хүрч хоногт бүртгэгдэх халдвар 3500-д хүрнэ гэж эрдэмтэд үзлээ. Дельта хувилбараар өвдсөн хүнд толгой өвдөх, ядрах, сульдах, хамар битүүрэх нусгайрах, амт үнэр мэдэхгүй болох зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Гэхдээ вирусээр өвдсөн хүмүүсийн 50-иас дээш хувьд халуурах суулгах шинж тэмдэг хүчтэй ажиглагдаж өвчилсөн хүмүүсийн 35-аас дээш хувь хурдан хугацаанд хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН