Нүүр хуудасМэдээЭМЯ: Жирэмсний сүүлийн сар бол амаржихад бэлдэх хугацаа юм. Энэ сарыг төрөх...

ЭМЯ: Жирэмсний сүүлийн сар бол амаржихад бэлдэх хугацаа юм. Энэ сарыг төрөх явцын талаар судалж, биеэ бэлдэхэд зарцуулаарай

Төрөлт 3 үе шаттай.

👉Төрөлтийн нэгдүгээр үед умайн жигд базлалтаар эхэлж базлалтын дүнд умайн хүзүү бүрэн нээгдсэнээр дуусна. Энэ үеийн сүүлчээр ураг доошилж ургийн толгой аарцгийн хөндийд орж ирдэг.

👉Төрөлтийн хоёрдугаар үед умайн хүзүү бүрэн нээгдэж, хүүхэд толгойноосоо эхлэн бүтэн биеэрээ гарч ирснээр дуусна. Энэ үеийг заримдаа дүлэлтийн үе гэдэг.

👉Төрөлтийн гуравдугаар үе буюу төгсгөлийн үе нь хүүхэд төрсний дараагаас эхлэн ихэс умайн хананаас салж гадагшилснаар дуусна.

Төрөлтийн үргэлжлэх хугацаа анхан төрөгчид 10-18 цаг, давтан төрөгчид 7-10 цаг үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН