Нүүр хуудасМэдээЭМЯ: Замын-Үүд дээр саатсан эм эмнэлгийн хэрэгслийг тусгай онгоцоор татан авна

ЭМЯ: Замын-Үүд дээр саатсан эм эмнэлгийн хэрэгслийг тусгай онгоцоор татан авна

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод очиж саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Коронавируст халдварын дөрөв дэх давалгаа буюу омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж  үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. 

Гэвч БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буй тул энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авахаар болжээ. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН