23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 21:23:06
Нүүр хуудасМэдээЭМЯ: Монгол улсад коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ: Монгол улсад коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ-наас сүүлийн үеийн мэдээллийг өглөө.

Одоогоор манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй.  Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн 8008-6829 утсанд хандаж Коронавирустай холбоотой мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ.

Одоо улирлын томуугийн дэгдэлт давхар явагдаж байна. Гэхдээ сургууль цэцэрлэг хаах хэмжээнд очоогүй байгаа. Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд ч юм уу хэн нэгэн хөл хорио тогтоодог асуудал биш.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй. Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай… гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Мөн хүн бүрт маск зүүх, зөв ханиаж найтаах, гараа сайн угаах. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийлэхийг анхаарууллаа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН