Нүүр хуудасМэдээЭМЯ: Монгол улс, БНСУ-ын эрүүл мэндийн яамны төлөөлөл цахимаар хуралдлаа

ЭМЯ: Монгол улс, БНСУ-ын эрүүл мэндийн яамны төлөөлөл цахимаар хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах, эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эмч мэргэжилтэн харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын 4 дэх удаагийн цахим уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад Монголын талаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, холбогдох газрын удирдлагууд, БНСУ-ын талаас Эрүүл мэнд, халамжийн яамны Олон улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Жу Чул  тэргүүтэй албаны төлөөлөл болон Солонгосын эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэн (KHIDI)-ийн төлөөлөл оролцов.

Уулзалтаар санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан ярилцаж, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, Монгол өвчтөнүүдийг БНСУ-д эмчлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, телемедицин, цахим эрүүл мэнд, эмийн чанар, худалдан авалт, зохицуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг сэргээж, 2026 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Монголын талын саналыг дэвшүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН