Нүүр хуудасМэдээЭМЯ: Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

ЭМЯ: Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор “Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.08.22/ зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөл удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөндөө холбогдох дээд шатны байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж буйг онцлоод “Өнөөдрийн үйл ажиллагаа Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болж байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэр нь салбарын бодлогод тусгалаа олж, хөгжил шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Мэдрэлийн тасаг, нэгжийн эрхлэгч, дарга нар бүхий 60 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг тодорхойлох талаар санал солилцлоо.

Түүнчлэн тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдах ажилтны төлөөллийг оролцуулсан нь зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн ач тустай юм.

Энэ хүрээнд Мэдрэл судлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН