Нүүр хуудасМэдээЭМЯ: Нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулж шинэ технологиуд нэвтрүүлжээ

ЭМЯ: Нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулж шинэ технологиуд нэвтрүүлжээ

2025 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан, ЭМЯ болон ДЭМБ эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг тэмдэглэн, эх, хүүхэд бүрийн амьдралыг эрүүл эхлэлээр хангах амлалтаа дахин баталгаажууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр “Үндэсний баг” байгуулсны үр дүнд нярайн тархи хөргөх болон нярайн уушгины даралтыг бууруулах гэх мэт тусламж үйлчилгээнд эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсээр байна.

Эдгээр эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улсуудад сургасан бөгөөд цаашид ч сургах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоолсон.

”Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг дэмжих “Эрүүл нярай” санаачилгаа танилцуулж байна. Энэ санаачилга нь бүх төрөлтийг мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтад авах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эх, нярайн эндэгдлийг мэдэгдэхүйцээр бууруулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гаргасан ололт амжилт дээр тулгуурлаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН