Нүүр хуудасМэдээЭМЯ: Түргэн тусламжийн таван автомашин хүлээлгэн өглөө

ЭМЯ: Түргэн тусламжийн таван автомашин хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд түргэн тусламжийн “Тоёота Хайс” загварын таван автомашиныг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгСэлэнгэ аймгийн Мандал, Завханы ТосонцэнгэлХэнтийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өглөө.
Эдгээр автомашин нь 2023, 2024 онд үйлдвэрлэгдсэн, олон улсын стандартын дагуу яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, хяналтын монитор, гэмтлийн үед өвчтөн тээвэрлэхэд зориулсан туслах хэрэгсэл, хүчилтөрөгчөөр хангах систем зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

Машин хүлээж авсан АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн ерөнхий захирал М.Адилсайхан Монгол-Японы эмнэлэг Баянзүрх дүүргийн 15 хороонд яаралтай түргэн тусламж үзүүлдэг талаар онцлоод “Манай эмнэлэг 28 төрлийн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Түргэн тусламжийн ганц автомашинтай байсан бол өнөөдөр ЭМЯ, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн дэмжлэгээр хоёр шинэ машинтай боллоо. Энэ нь манай эмнэлгийн үйл ажиллагаанд нэн чухал хэрэгцээтэй юм. Тэр дундаа эдгээр автомашин хүнд өвчтөнийг тээвэрлэх боломжтой, бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлогтой бөгөөд бидэнд тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байна” гэлээ. 
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд туулах чадвар өндөртэй түргэн тусламжийн 75 автомашиныг 2025 оны нэгдүгээр сард багтаан сумын эмнэлгүүдэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН