Нүүр хуудасМэдээЭМЯ: Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дундговь аймагт ажиллаж байна

ЭМЯ: Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дундговь аймагт ажиллаж байна

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, “Боржигон Мандал” , “Өлзийт Мандал” ӨЭМТ-д энэ сарын 9-10-ны өдөр ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр Д.Очирбат дарга салбарын хэмжээнд хийж буй хууль эрх зүйн шинэчлэл, баримтлан ажиллаж байгаа бодлого, гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдэх арга замын талаар ярилцсан. 

Тэрбээр, ЭМЯ-аас аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. 

Тиймээс эрүүл амьдралын үндэс болсон иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эмч, мэргэжилтнүүдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүр  иргэд, олон нийтэд эрүүл амьдралын хэв маяг эзэмшүүлэх тэдний хандлагыг өөрчлөх, зөвлөгөө өгөх чадавхыг бэхжүүлж, эрүүл мэндийн байгууллага бүр эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэхэд анхаарч, хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН