Нүүр хуудасМэдээЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монгол улсад анх удаа түрүү булчирхайн хорт...

ЭМЯ: Улсын нэгдүгээр төв эмнэлэг Монгол улсад анх удаа түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг ⁹⁹ᵐTc-HYNIC-PSMA СПЭКТ/КТ оношилгоог Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох эмнэлзүйн шинэ технологийг амжилттай нэвтрүүллээ.

Tc-HYNIC-PSMA нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбогдон, хавдрын голомт болон үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашиглагддаг орчин үеийн цөмийн оношилгооны арга юм.

Шинэ технологийг нэвтрүүлснээр:

Хавдрын голомт болон үсэрхийллийг илүү нарийвчлалтай илрүүлж, үнэлэх

Өвчний үе шат, тархалтыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх

Оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний тактикийг оновчтой төлөвлөх

Харьцангуй бага өртөгтэй, хүртээмжтэй цөмийн оношилгооны аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх

Цаашид ¹⁷⁷Lu-PSMA радиолиганд эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай оношилгооны үндсэн суурийг бүрдүүлэх

Энэхүү технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эмнэлзүйн практикт нутагшуулан хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН