Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2026.09.21/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Зүүн кампуст ажиллаж, сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулсан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ур чадварын сургалтын төв, робот мэс заслын сургалтын төв, шинэ технологийн үзэсгэлэн, багшийн эрүүл мэндийг дэмжих төв, эмнэлзүйн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Эрүүл мэндийн салбарын хамгийн үнэт хөрөнгө бол барилга, тоног төхөөрөмжөөс илүүтэй мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй хүний нөөц. Эмчийг зөвхөн танхимд бэлтгэх боломжгүй. Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо.
Тэрээр:
-Бидний зорилго зөвхөн эмнэлэг барих биш-тогтолцоо бий болгох.
-Зөвхөн мэргэжилтэн бэлтгэх биш-тасралтгүй хөгждөг мэргэжлийн орчин бүрдүүлэх.
-Зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх биш- түүнийг эзэмшсэн хүний нөөц, мэдлэг, судалгааны чадавхыгбий болгох.
-Хамгийн гол нь зөвхөн өвчнийг эмчлэх биш- хүн төвтэй тусламж үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх.
-Энэ бүхнийг нэг дор уялдуулж чадах орчин бол их сургуулийн эмнэлэг юм.
-Иймээс Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС болон анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиуд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэв.





