Нүүр хуудасМэдээЭМЯ: ЭХЭМҮТ “үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

ЭМЯ: ЭХЭМҮТ “үйлчлүүлэгч-төвтэй” үйлчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлнэ

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази Номхон Далайн Бүсийн захирал Жон Юн /MPA. MBA/, Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдал хариуцсан захирал АУ-ны доктор И.Бат-Эрдэнэ нар өнөөдөр ЭХЭМҮТ-д ажиллалаа.

ЭХЭМҮТ нь  Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд “үйлчлүүлэгч-төвтэй” эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлж байгаатай холбогдуулан тэрээр ийнхүү Монголд ирж ажиллах үеэрээ ЭХЭМҮТ-д зочилсон юм.  Уулзалтын эхэнд тус төвийн Эрдэм Шинжилгээ Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа ЭХЭМҮТ-ийн танилцуулгыг хийсэн бол тус төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанар, аюулгүй байдлын албаны дарга А. Оюунчимэг JCI-ийн Магадлан итгэмжлэлд хамрагдах хүрээнд хийсэн бэлтгэл ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа зочид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн Төрөх тасаг, Яаралтай тусламжийн тасаг болон Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орж танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН