16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:17:41
Нүүр хуудасМэдээ"Энхсаран" сувилалаас корона авсан иргэний торгуулийг хүчингүй болгов

“Энхсаран” сувилалаас корона авсан иргэний торгуулийг хүчингүй болгов

2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанаар Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй БНСУ-аас эрүүл ирээд “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлалтад байх явцдаа COVID-19 өвчнөөр өвчилж, хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН