21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 03:36:39
Нүүр хуудас Мэдээ Энэтхэгийн Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй олон хүний цогцос гаргажээ

Энэтхэгийн Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй олон хүний цогцос гаргажээ

Энэтхэгийн ариун Ганга мөрнөөс Ковидоор нас барсан байж болзошгүй олон хүний цогцос илрүүлсэн байна.

Энэтхэгт чандарлах үйл явц ядууст хэтэрхий үнэтэй тусдаг учраас нас барсан иргэдийн ар гэрийнхэн нь цогцсыг хаясан байх магадлалтай хэмээн The Times of India  мэдээлжээ.

Буксар тойрогт л гэхэд 100-150 хүний цогцос илрүүлсэн байна. Нутгийн оршин суугчид нэн яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаас хүссэн байна. Ихэнх цогцсыг хэдхэн хоногийн өмнө хаясан гэж үзжээ. 

Гэвч ядууст ийм зан үйл хийх хангалттай хэмжээний мөнгө байхгүйгээс ариун усанд ариусаж, сайн төрлийг олох болно гэдэгт итгээд цогцсыг Ганга мөрөнд шууд хаях нь түгээмэл үзэгдэл болжээ.

Энэтхэгт нийтдээ 246,116 хүн ковидын халдвараар нас бараад байгаа юм.  

Эх сурвалж: ТАСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН