Нүүр хуудасБусадЭнэтхэгт Covid-19-тэй зэрэгцэн "хар мөөгөнцөр" өвчин аюул дагуулж байна

Энэтхэгт Covid-19-тэй зэрэгцэн “хар мөөгөнцөр” өвчин аюул дагуулж байна

“Хар мөөгөнцөр” (black fungus) хэмээх үхлийн аюултай өвчин коронавирусийн цар тахалтай зэрэгцэн Энэтхэгийн зарим мужуудад дэгдээд байгаа юм.

Энэтхэг улсын эрүүл мэндийн яам уг өвчин дэгдсэн мужуудад онц байдал зарлах шаардлагатайг өчигдөр анхааруулжээ.

“Mucormycosis” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг уг өвчин маш ховор тохиолддог ч өвчилсөн хүмүүсийнхээ 50 хувийг үхүүлдэг аюултай. Нэгэнт өвдсөн хүн нэг нүдээ, эсвэл эрүүний ясаа авхуулж байж амьд үлддэг гэнэ. Ингээгүй тохиолдолд тархинд нь халдварлаж үхүүлдэг байна.

Сүүлийн саруудад Covid-19 өвчин аваад эдгэрсэн олон мянган хүнд “хар мөөгөнцөр” илрэх болжээ.

Зарим эмч нар Covid-19-ийг эмчилж буй эмнээс (стероид) үүдэлтэй “хар мөөгөнцөр” дэгдсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрснээс нь хойш 12-15 хоногийн дараа уг өвчний шинж илэрч байгааг Энэтхэгийн мэргэжилтнүүд хэвлэлд ярьжээ. Чихрийн шижинтэй хүмүүс илүү өндөр эрсдэлтэй байгааг мөн мэдээлсэн байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагт Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Лав Агарвал тус улсын 29 мужийн захирагчид бичсэн захидалдаа хар мөөгөнцрийн өвчлөл тахлын хэмжээнд хүрсэн тул “онц байдал” зарлах шаардлагатайг мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Махараштра мужийн Эрүүл мэндийн сайд Ражеш Топ мэдэгдсэнээр тус мужид хар мөөгөнцрийн халдварын тохиолдол 1500 орчим бүртгэгдсэн байна. Харин дөрөвдүгээр сарын туршид Гужарат мужид энэ халдварын 900 орчим тохиолдол бүртгэгджээ. Өмнө нь энэ мөөгөнцрийн халдварыг эмчлэх эмийг худалдаж авахад ямар ч хүндрэлгүй байсан бол одоо нэн ховордож, сүүлийн гурван долоо хоногийн туршид эмийн эрэлт эрс өссөн аж.

Эх сурвалж: BBC

Black Fungus: Key symptoms, risks faced by people with diabetes and the  ways to prevent it - The Economic Times Video | ET Now
COVID-19 in India: Patients hit by rare ′black fungus′ | Science| In-depth  reporting on science and technology | DW | 12.05.2021

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН