Нүүр хуудасМэдээЭнэ онд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ

Энэ онд 20 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ

Анхны хагалгаа амьд донороос элэг авсан гэдгээрээ онцлог байгаа юм. Амьд донороос элэг авах нь тухайн хүний биеийн байдал цаашдаа хэвийн ажиллах, хагалгааны явцад цус алдах зэрэг эрсдэл өндөр байдаг. Нэгэнт найдваргүй болсон өвчтөнөөс эрхтэнг авахад дээрх төрлийн эрсдэл байхгүй ч элгийг бүтнээр авч суулгадаг гэлээ. хамгийн ойрын хугацаанд хагалгаа хийх шаардлагатай 2 хүнээ ч сонгожээ.

Энэ хагалгааг хийхэд “Самсунг эрүүл мэндийн төв” болон “ элэг нэгт монголчууд” төрийн бус байгууллагууд хамтарч ажилжээ. Харин нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 11 нэр төрлийн багаж төхөөрөмж худалдан авсан байна. Энэ хагалгаа амжилттай болоход солонгосоос эмч нар урьж авчирсан нь нэг төрлийн дэмжлэг болсон гэж албаныхан онцоллоо.

2011 оноос эхэлж 2017 оны 10 сард дуусч цаашдаа элэгний төв нэртэйгээр ажиллаж элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх юм байна. түүнчлэн  ХСҮТ-өөс 15 эмч БНСУ дахь Самсунг эрүүл мэндийн төвд 30 хоногийн сургалтанд хамрагдахаар болсон байна.

Монголд бусад эмнэлгүүд энэ төрлийн хагалгааг хийх боломжтой боловч эмнэлэг бүх тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатайгаас гадна, эрүүл мэндийн салбарт төсөв  асуудлыг шийдэх нь бодит амьдрлаас урган гарч байгааг эмч нар хөндлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН