Нүүр хуудасМэдээЭнэ сарын 12-оос хүйтний эрч суларна

Энэ сарын 12-оос хүйтний эрч суларна

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 12-ноос өдөртөө хүйтний эрч суларна.

2023 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

  Нутгийн баруун хагаст үүлшиж, Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -10…-12 градус хүйтэн байна

05 цагт Улаанбаатарт: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН