Нүүр хуудасМэдээЭнэ сарын 27-нд Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно

Энэ сарын 27-нд Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг энэ сарын 27-нд хийхээр товложээ. 

Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь руйг хүлээн авч уулзсан байна. Тус комиссын хуралдааны үеэр

  • Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эх үүсвэрийг БНХАУ руу экспортлох,
  • Замын-Үүдийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх,
  • ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх гурван улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг саналыг манай улсаас тавих юм байна.

Уулзалтын үеэр Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь руй “Танай улсын талаас тавьж буй саналыг дамжуулах болно. ОХУ-аас Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төслийн асуудлаар гурван улсын удирдагч нар хэлэлцэж, нааштайгаар хүлээн авсан талаарх мэдээлэл надад ирсэн” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН