-24 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 06:58:30
Нүүр хуудас Мэдээ Энэ сарын 8,9-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 8,9-нд бүх нийтээр амарна

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах Засгийн газрын шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг  Их эзэн Чингис хааны өдөр болгон  тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны  пүрэв гарагт таарч байгаа юм.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.

Тэгснээр энэ өдрийг 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар болсон байна.

Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН