Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улс албан ёсны үзэсгэлэнгийн талбайг нээж Монголын уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ түншлэл тогтоож, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан юм.

Олон улсад оролцогчдын цар хүрээ, нэр хүнд, нөлөөллөөрөө хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтад дэлхийн 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд дөрвөн өдрийн турш илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
