Нүүр хуудасМэдээЭргүүлийн таван эмэгтэй галаас гурван хүүхэд аварлаа

Эргүүлийн таван эмэгтэй галаас гурван хүүхэд аварлаа

Иргэдийн амгалан тайван амьдралын төлөө ажилладаг олон нийтийн эргүүл гурван хүүхдийн амийг аварсан байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 16-р хороонд айлын байшингаас гал гарч байхыг тэд харсан эргүүлийн таван эмэгтэй Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Онцгойхон дуудлагын дагуу гал гарсан газарт ирэхээс өмнө тэд гурван хүүхдийг галын голомтоос гаргажээ.

ЧД-ийн “ Сонор” багийн олон нийтийн эргүүл энэ сарын 19-нд айлын хашаанд гал гарч байхыг хараад , тухайн айлд орж, галаас гурван хүүхдийн амийг аварчээ. Мөн цаг алдалгүй ОБЕГ-т мэдэгдэж, эд хөрөнгийг галын аюулаас аварсан байна.

Галын аюулаас гурван хүүхдийн амийг нь аварсан тэдний хичээл зүтгэл, сайхан сэтгэлд талархаж байгаагаа хүүхдүүдийн аав хэлж байна. Мөн олон нийтийн эргүүл гарснаар гэмт хэргийн зөрчил багасаж, аливаа аюулаас урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй байгааг хэллээ.

Гэртээ унтаж байсан гурван хүүхдийг эсэн мэнд гаргаж, эргүүлийн үүргээ амжилттай гүйцэтгэж ажилласан “Сонор” олон нийтийн эргүүлийн хамт олонд эцэг эх болон хороо дүүргийн иргэдээс талархалын үг олон ирж байгаа гэлээ. Амар тайван амьдралын төлөө гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж байгаагийн нэг жишээ бол энэ юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН