2 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 02:45:57
Нүүр хуудас Мэдээ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН УДИРДАНА

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН УДИРДАНА

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болж байна.

Хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани бий болсноор гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том төслүүдэд хямд бөгөөд урт хугацаатай хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН