Нүүр хуудасНийгэм"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн ажилтнууд төрдөө үнэлүүлэв

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн ажилтнууд төрдөө үнэлүүлэв

 Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жил, “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан  эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх санаачилгатай ажиллаж, хамт олноо манлайлсан ажилтнууд төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, жуух бичгээр  шагнууллаа.  Шагналыг өнөөдөр /2021.3.1/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Санхүү, Эдийн засаг эрхэлсэн Тэргүүн дэд захирал  Б.Жаргалсайхан нар гардууллаа. Шагнал гардуулах үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа сүүлийн дөрвөн жил эрчимжиж, хөгжлийн шинэ төвшинд гарсныг онцлоод цаашид Уул уурхай –  Дэд бүтэц – Аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн алсын хараатайгаар ажиллах бөгөөд 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулснаа удахгүй батлуулах гэж буйг дуулгав. Компанийн удирдлагууд шагнуулсан ажилтнуудад ажлын өндөр амжилт хүслээ. 

  Алтан гадас одон: Аж ахуйн албаны үйлчлэгч- А.Жавзандулам

Хөдөлмөрийн  Хүндэт медаль:Хууль, зүйн газар хариуцсан дэд захирал- Ц.АмартүвшинҮнэт цаас, санхүүжилтийн газрын дарга- С.АшидмөнхТайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.ЗолжаргалМэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн- М.ЭнхтайванЗахиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн- Б.АриунзаяаЗахиргааны хэлтсийн мэргэжилтэн Н.Цэндмаа

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” тэмдэг:Усны машины оператор – П.Гантөмөр

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны “Хүндэт жуух бичиг”Бүтээн байгуулалт хариуцсан мэргэжилтэн- П.Ганхуяг

Эрчим хүчний яамны “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгСалбарын захиргаа, удирдлагын хэлтсийн Цахилгааны инженер -Д.Өлзийгэрэл

Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэгДотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн- Б.Мөнхбат

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН