Нүүр хуудасМэдээ“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр /2021.05.07/ гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” бизнес төлөвлөгөөгөөг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх юм. Тухайлбал, Өмнөговь аймагт хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан” байгуулах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Мөн уламжлалт мал аж ахуй болон бэлчээр ашиглах, хадгалан хамгаалах, усжуулах чиглэлээр хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН