Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд :
*0-5 насны хүүхдүүд 15 хувь, 6-17 настай хүүхдүүд 58.4 хувьтай хамрагдсан байна.
Насанд хүрсэн иргэдийн мэдээллийг тодруулбал,
*18-30 болон 31-45 насныхны тус тус 7 хувь,
*46-60 насныхан 6.8 хувь,
*61-ээс дээш насны иргэд 5.7 хувьтай үзүүлжээ.
‘Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин 86 орчим хувьтай илэрсэн. Амны хөндийн өвчлөл нь цаашид олон суурь өвчний эх үүсвэр болдог. Хамгийн гол нь илэрсэн өвчнийг эмчлүүлэхэд эцэг эхчүүд анхаарах шаардлагатай гэж Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд анхааруулав.
Мөн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээд байгаагийн 63,1 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.
Харин хотр хавдараар 100 гаруй тохиолдол илэрсний , 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь нь эрэгтэйчүүдээс хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн байна.
Үүнд:
- 26.1 хувь нь ходоод
- 18.8 хувь нь элэг
- 15.2 хувь нь ам хамрын хөндий, гүйлсэн булчирхай
- 5.8 хувь нь бамбай булчирхай
- 5.1 хувьд нь хөхний хавдрын шинж тэмдэг ажиглагджээ.